Translate

Saturday, November 30, 2013

Нийслэлийн БГД- ийн 40 дүгээр сургуулийн 9, 11-р ангийн
суралцагчдын дунд зохион байгуулсан  “Halloween party”
баярын протокол

Англи хэлээр ярьдаг улс орон бүрийн уламжлалт баярын нэг болох “Halloween party”-г зохион байгуулж  суралцагчид тухайн улс орны соёл урлагийн талаар мэдлэг олгох зорилгын дор Нийслэлийн БГД- ийн 40 дүгээр сургуулийн 9, 11-р ангийн суралцагчдын дунд “Halloween party” баярыг 2013 оны 10-р сарын 24- ны өдөр зохион байгуулсан  болно. Тус баярт 200 гаруй сурагчид оролцсон бөгөөд тэмцээний үеэр элдэв асуудал гараагүй. Тус баяр тухайн өдрийн 14:30 цагт эхэлж 18:30 минутад дууссан.  Тус баярыг товлосон цагтаа багтаан зохион байгууллаа. Баярын үеэр зохион байгуулсан үйл ажиллагаа:
·        Дадлагажигч багш нар сурагчдад мэндчилгээ дэвшүүлэн “Halloween party” баярыг нээсэн.
·        Суралцагчдад энэхүү баярын талаар тодорхой мэдээлэл өгөхийн тулд суралцагчдад бэлдэж ирсэн presentation-г үзүүллээ.
·        Анги бүр мэндчилгээ дэвшүүлж, баяртаа идэвхитэй оролцсон.
·        Шилдэг ханын самбаршалгаруулсан,
·        “Шилдэг баг хийх тэмцээн”-анги бүрээс 5 сурагч урьж бэлдсэн материалаар баг хийхийг хүслээ.
·        “Шилдэг маск шалгаруулах тэмцээн” баярт зориулан нүүр будалт хийсэн, эсвэл хувцасласан байдлыг харгалзан сурагчдыг тайзан дээр гарч ирхийг урьсан бөгөөд сурагчдаас хэн нь хамгийн шилдэг маск хийсэн эсэхийг шалгаруулсан. Тус тэмцээнд 11е анги ангиараа будалт хийж ирсэн тул түрүүлсэн.


 
Нийслэлийн БГД- ийн 40 дүгээр сургуулийн 9, 11-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан  “Halloween party” баярын тайлан
Англи хэлээр ярьдаг улс орон бүрийн уламжлалт баярын нэг болох Halloween party-г зохион байгуулж  суралцагчид тухайн улс орны соёл урлагийн талаар мэдлэг олгох зорилгын дор Нийслэлийн БГД- ийн 40 дүгээр сургуулийн 9, 11-р ангийн суралцагчдын дунд “Halloween party” баярыг 2013 оны 10-р сарын 26 ны өдөр зохион байгуулсан  болно. Тус баярт 200 гаруй сурагчид оролцсон бөгөөд тэмцээний үеэр элдэв асуудал гараагүй болно. Тус тэмцээнийг товлосон цагтаа багтаан зохион байгууллаа. Тэмцээний үеэр олон уралдаант, хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан бөгөөд 4 номинацаар шагнал гардуулсан.
Шагнал:
Шилдэг ханын самбар 1 – Өргөмжлөл, үнэ бүхий зүйл -            11б
Шилдэг баг хийх тэмцээн 1- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл-          11е
Шилдэг маск шалгаруулах тэмцээн 1 - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 11г
Шилдэг бүжгийн хос 1 - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл                           11д

Тус баярыг зохион байгуулснаар сурагчдад тухайн баярыг тэмдэглэдэг улс орнуудын талаар өргөн мэдлэг олж авсан ба сурагчдын гадаад хэл сурах хүсэл тэмүүллийг илүү ихээр өрнүүлж, хэлний мэдлэгийг тодорхой хэмжээгээр дээшлүүлсэн гэж үзэж байна. Баярын үеэр ямар нэг элдэв зөрчил гараагүй болно.








“Best mask” 11Б ангийн сурагч Гурилан маск


No comments:

Post a Comment