This blog was created by students who did teaching practice together in order to give some useful information, suggestions, share ideas, express opinion and ideas with others. thanks for visiting our blog, enjoy.
Translate
Tuesday, December 3, 2013
Дадлага ажлын хүрээнд мэдэж авсан зүйлс болон зөвлөмж
Хичээлийн хоцрогдол:
Зарим сурагчид хичээлээсээ хоцрогдсоноос болоод хичээлд
оролцох идэвхи сонирхолгүй байсан. Учир нь багш нар хичээлийг орохдоо
сурагчийнхаа төвшин, идэвхи оролцоог харгалзаж үздэггүй. Тухайлбал: хичээлд
идэвхитэй оролцдог сурагчидтай л хамтран ажиллаж бусад сурагчдыг орхигдуулах
үйлдэл цөөнгүй байсан. Үүнээс үүдээд хичээлийн хоцрогдол гарах нь их байсан.
Хичээлд сурагчдыг тэгш идэвхитэй оролцуулахын тулд хоцрогдсон сурагчдад
давтлага өгсөн ба сурагчдыг хичээлд идэвхитэй оролцуулахын тулд төрөл бүрийн
сонирхолтой дасгал даалгавар ажилуулж байсан.
Хичээл төлөвлөлт:
Ямарч хичээлийг заахдаа ээлжит хичээлийн хөтөлбөр
төлөвлөгөөг дэлгэрэнгүй боловсруулж, тухайн хичээлийн цаг, төлөвлөлтийг сайн
тооцоолох хэрэгтэй. Хэрвээ хичээл цагаасаа өмнө дууссан тохиолдолд сурагчдад
ажилуулах нэмэлт дасгал даалгаваруудыг байнга бэлдсэн байх шаардлагатай.
Зөвлөмж:
·
Хичээлийг хөтөлбөр төлөвлөгөөгүй заах нь “Үзэггүй
зохиолчтой” адил юм.
·
Хичээлээс гадуурх аливаа үйл ажиллагааг зохион
байгуулахдаа сургуулийн нийгмийн ажилтангаар заавал зөвшөөрөл аван батлуулсан
байх шаардлагатай.
·
Ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулахдаа
сурагчдаас мөнгө хураан авч болохгүй. Бүр шаардлагатай байсан ч гэсэн. Хэрвээ
мөнгө хураавал эцэг эхийн зүгээс сургуульд гомдол мэдүүлэх өндөр магадлалтай
учраас аль болох мөнгө санхүүг хураахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
·
Хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг олон янзаар, олон янзын
арга ашиглан боловсруулах сурагчдыг идэвхижүүлэхээс гадна чиний хичээл болон
цаашдын хичээл, сургалтуудад тун их ач холбогдолтой.
·
Хичээлтэй холбоотой дасгал даалгаваруудыг тарааж өгөх,
үзүүлэн гэх мэт олон янзаар бас нэмэлтээр өгөх
·
Хэрвээ сурагчдын сурах бичиг хангалттай хэмжээнд хүрч
чадахгүй байгаа бол чи өөрийн зүгээс хичээлийн бэлтгэлийг сайтар хийж ирэх
шаардлагатай.
·
Аливаа дасгал даалгаварыг маш сайн ойлгомжтой хэлж өгөх.
Хэрэв шаардлагатай бол урьдчилан сайтар бэлдэж ямар ямар үгийг хэрхэн хэрэглэх,
жишээ болгож ямар өгүүлбэр, тайлбар оруулах вэ гэдгээ сайтар бэлдэж байх
хэрэгтэй. Мөн өгсөн зааварыг ойлгосон үгүй эсэхийг үргэлж лаьлан асууж байх.
·
Шинэ хичээл, дүрэм, харилцан яриа, асуулт асуух, хариулах
гэх мэт дасгал даалгаварыг ажилуулахдаа жишээ өгүүлбэр асуултыг өөрөө өөр
дээрээ жишээ болгон багадаа 1-2 янзаар өөрөө асууж хариулж үзүүлэх хэрэгтэй.
·
Хэрвээ чиний хичээлийг, өгсөн зааврыг ойлгохгүй байвал
шаардлагатай гэсэн үедээ нэмэлт монгол тайлбарыг дор бүр нь хэлж өгч байх
хэрэгтэй.
Багшлах дадлагын хугацаанд тулгарсан бэрхшээлүүд, гарсан арга зам
Тулгарсан
бэрхшээлүүд, гарсан арга зам
Багшлах дадлагын хугацаанд олон бэрхшээлүүд тулгарсан ба
тэдгээр бэрхшээлүүдээс хэрхэн ямар арга замаар шийдсэн байдал:
|
Дадлагын хугацаанд тулгарсан бэршээлүүдээс:
|
Дадлагын хугацаанд тулгарсан бэршээлүүдийг даван
туулсан арга зам:
|
|
Орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн хэрэгслийг сургалтанд
хэрэглэх боломж дутмаг байсан.
|
Power point presentation бэлдэж хичээл заахад бэрхшээлтэй байсан тул
гарын авлага, тараах материал ихээхэн бэлдэж ирж, хичээлд ашиглан асуудлыг
шийдвэрлэсэн.
|
|
Сурах бичгийн хүртээмж хангалтгүй.
|
Сурах бичиг хүртээмжгүй байсан учир сурах бичгийг хуулбарлаж хичээлд
ашигладаг байсан.
|
|
Сургуулиас гадуурх үйл ажиллагаа явуулахад анги танхим хангалтгүй.
|
Кабинет удирдсан багш, сургуулийн удирдах албан тушаалтанууд зэрэг
хүмүүсээс чөлөөт анги танхимыг асууж, зөвшөөрөл авч ажиллаж байсан.
|
|
Сурагчдын сахилга бат сул учир хичээлийг удирдан зохион байгуулахад
хүндрэлтэй байсан.
|
Сурагчдын идэвх сонирхолыг татсан дасгал даалгавар ашиглан сурагчдыг
хичээлд татан оролцуулах арга замаар ажилласан. Жишээ нь: Оньсого таах, дуу
сурах, сонсох, хөгжөөнт тоглоом гэх мэт.
|
|
Англи хэлний багш нар хичээлээ
монгол хэл дээр явуулдаг байсны улмаас англиар хичээл заахад сурагчид хичээл
ойлгохгүй бэрхшээлтэй байсан.
|
Хичээлийг аль болох сурагчдад ойлгогдхоор амар хялбар үг, хэлц ашиглан
хичээлийг англиар орохыг оролдсон.
|
Hariuclagatai jijuur
Батлав:
Нийгмийн ажилтан ............................................ /Г. Нямдаваа/
МУБИС-ГХС-АХБ-IV ангийн оюутан Н. Батчулуун болон Т.
Даваа нар БГД- ийн 40-р сургууль дээр дадлага хийх хугацаандаа сургуулийн
“Хариуцлагатай жижүүр ”- ийг хийсэн. Энэ нь бага ангийн сурагчдыг замын
хөдөлгөөнд соёлтой зөв боловсон оролцох дадал хэвшлийг сургах мөн суралцагчдын
аюулгүй байдлыг хангаж, авто тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой
ажил юм. Үүнийг 2013 оны 10 сарын 23- ны өдөр 17:00-18:00 цагийн хооронд
гүйцэтгэсэн.
Subscribe to:
Posts (Atom)