Translate

Tuesday, December 3, 2013

Багшлах дадлагын хугацаанд тулгарсан бэрхшээлүүд, гарсан арга зам

Тулгарсан бэрхшээлүүд, гарсан арга зам
Багшлах дадлагын хугацаанд олон бэрхшээлүүд тулгарсан ба тэдгээр бэрхшээлүүдээс хэрхэн ямар арга замаар шийдсэн байдал:
Дадлагын хугацаанд тулгарсан бэршээлүүдээс:
Дадлагын хугацаанд тулгарсан бэршээлүүдийг даван туулсан арга зам:
Орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн хэрэгслийг сургалтанд хэрэглэх боломж дутмаг байсан.

Power point presentation бэлдэж хичээл заахад бэрхшээлтэй байсан тул гарын авлага, тараах материал ихээхэн бэлдэж ирж, хичээлд ашиглан асуудлыг шийдвэрлэсэн.
Сурах бичгийн хүртээмж хангалтгүй.

Сурах бичиг хүртээмжгүй байсан учир сурах бичгийг хуулбарлаж хичээлд ашигладаг байсан. 
Сургуулиас гадуурх үйл ажиллагаа явуулахад анги танхим хангалтгүй.

Кабинет удирдсан багш, сургуулийн удирдах албан тушаалтанууд зэрэг хүмүүсээс чөлөөт анги танхимыг асууж, зөвшөөрөл авч ажиллаж байсан.
Сурагчдын сахилга бат сул учир хичээлийг удирдан зохион байгуулахад хүндрэлтэй байсан.

Сурагчдын идэвх сонирхолыг татсан дасгал даалгавар ашиглан сурагчдыг хичээлд татан оролцуулах арга замаар ажилласан. Жишээ нь: Оньсого таах, дуу сурах, сонсох, хөгжөөнт тоглоом гэх мэт.
Англи хэлний багш  нар хичээлээ монгол хэл дээр явуулдаг байсны улмаас англиар хичээл заахад сурагчид хичээл ойлгохгүй бэрхшээлтэй байсан.

Хичээлийг аль болох сурагчдад ойлгогдхоор амар хялбар үг, хэлц ашиглан хичээлийг англиар орохыг оролдсон.




No comments:

Post a Comment