Хичээлийн хоцрогдол:
Зарим сурагчид хичээлээсээ хоцрогдсоноос болоод хичээлд
оролцох идэвхи сонирхолгүй байсан. Учир нь багш нар хичээлийг орохдоо
сурагчийнхаа төвшин, идэвхи оролцоог харгалзаж үздэггүй. Тухайлбал: хичээлд
идэвхитэй оролцдог сурагчидтай л хамтран ажиллаж бусад сурагчдыг орхигдуулах
үйлдэл цөөнгүй байсан. Үүнээс үүдээд хичээлийн хоцрогдол гарах нь их байсан.
Хичээлд сурагчдыг тэгш идэвхитэй оролцуулахын тулд хоцрогдсон сурагчдад
давтлага өгсөн ба сурагчдыг хичээлд идэвхитэй оролцуулахын тулд төрөл бүрийн
сонирхолтой дасгал даалгавар ажилуулж байсан.
Хичээл төлөвлөлт:
Ямарч хичээлийг заахдаа ээлжит хичээлийн хөтөлбөр
төлөвлөгөөг дэлгэрэнгүй боловсруулж, тухайн хичээлийн цаг, төлөвлөлтийг сайн
тооцоолох хэрэгтэй. Хэрвээ хичээл цагаасаа өмнө дууссан тохиолдолд сурагчдад
ажилуулах нэмэлт дасгал даалгаваруудыг байнга бэлдсэн байх шаардлагатай.
Зөвлөмж:
·
Хичээлийг хөтөлбөр төлөвлөгөөгүй заах нь “Үзэггүй
зохиолчтой” адил юм.
·
Хичээлээс гадуурх аливаа үйл ажиллагааг зохион
байгуулахдаа сургуулийн нийгмийн ажилтангаар заавал зөвшөөрөл аван батлуулсан
байх шаардлагатай.
·
Ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулахдаа
сурагчдаас мөнгө хураан авч болохгүй. Бүр шаардлагатай байсан ч гэсэн. Хэрвээ
мөнгө хураавал эцэг эхийн зүгээс сургуульд гомдол мэдүүлэх өндөр магадлалтай
учраас аль болох мөнгө санхүүг хураахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
·
Хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг олон янзаар, олон янзын
арга ашиглан боловсруулах сурагчдыг идэвхижүүлэхээс гадна чиний хичээл болон
цаашдын хичээл, сургалтуудад тун их ач холбогдолтой.
·
Хичээлтэй холбоотой дасгал даалгаваруудыг тарааж өгөх,
үзүүлэн гэх мэт олон янзаар бас нэмэлтээр өгөх
·
Хэрвээ сурагчдын сурах бичиг хангалттай хэмжээнд хүрч
чадахгүй байгаа бол чи өөрийн зүгээс хичээлийн бэлтгэлийг сайтар хийж ирэх
шаардлагатай.
·
Аливаа дасгал даалгаварыг маш сайн ойлгомжтой хэлж өгөх.
Хэрэв шаардлагатай бол урьдчилан сайтар бэлдэж ямар ямар үгийг хэрхэн хэрэглэх,
жишээ болгож ямар өгүүлбэр, тайлбар оруулах вэ гэдгээ сайтар бэлдэж байх
хэрэгтэй. Мөн өгсөн зааварыг ойлгосон үгүй эсэхийг үргэлж лаьлан асууж байх.
·
Шинэ хичээл, дүрэм, харилцан яриа, асуулт асуух, хариулах
гэх мэт дасгал даалгаварыг ажилуулахдаа жишээ өгүүлбэр асуултыг өөрөө өөр
дээрээ жишээ болгон багадаа 1-2 янзаар өөрөө асууж хариулж үзүүлэх хэрэгтэй.
·
Хэрвээ чиний хичээлийг, өгсөн зааврыг ойлгохгүй байвал
шаардлагатай гэсэн үедээ нэмэлт монгол тайлбарыг дор бүр нь хэлж өгч байх
хэрэгтэй.
Маш хэрэгтэй зөвлөмж өгсөнд баярлалаа. Ажилт хүсье!
ReplyDeleteАХБ 3в ангийн хамт олон
баярлалаа, дараа жил багшлах дадлагаа амжилттай хамгаалхыг хүсэе. :)
Delete