Англи хэлний хичээлд блогийг хэрхэн ашиглах, хөгжүүлэх
вэ?
Блог гэж юу вэ?
Блог буюу уртаар Вэблог нь интернэтэд суурилсан хувь
хүний эсвэл албан байгууллагын онлайн сэтгүүл билээ. Өөрөөр хэлбэл сэтгүүл
хэлбэрээр гардаг вэбсайт юм. Блог нь байнга шинэчлэгэдэж байдаг бөгөөд маш
хурдан уншигчдад хүрдэгээрээ энгийн вэбсайтаас ялгагддаг.
Блог хаана
нээвэл дээр вэ?
·
Blogger.com
Давуу
талууд:
v
1 gb зураг хуулах
зай.
v
Хязгааргүй блог
хөтлөх эрх.
v
Нэг блогыг 100
хүртэл хүн зэрэг хөтлөх боломжтой.
v
Мөн гацахгүй.
v
Илүү олон боломжтой
ба маш олон хичээл хак байдаг.
v
Загвар маш олон.(
template)
v
Adsense ашиглах
v
Олон янзаар засах
өөрчлөх боломжтой.
·
WordPress.com
·
Gogo
blog
·
Miniih.com
·
Blogmn.net
·
Banjig.net
·
Ucoz.com
Ингээд Blogger.com дээр блог хэрхэн
нээх үндсэн алхамуудыг үзүүлэе.
1.
Google.com-т google
account үүсгэнэ.
2.
Blogger.com-т
зочлон gmail хаягаараа блоггэрт бүртгүүлнэ.
3.
Бүртгүүлсэн
хаягаараа ороход нь дээд хэсэгт нь Create new blog гэсэн товч байгаа. Түүн рүү
ороход дараахь дэлгэц гарч ирнэ.
4.
Blog title гэдэг нь таны блогийн дээр харагдах хэсэг
(Миний блогийн хувьд One spark and five stars
гэж оруулсан гэсэн үг).
5.
Blog address гэдэгт хэрэглэгч таны блогт очиж үзэхийн
тулд хэрэглэгдэх хаяг. Ингэснээр таны шинэ блог www.puujee12.blogspot.com
гэсэн хаягтай болох юм.
6.
Ингээд Continue товчийг дарснаар таний блог бэлэн болно.
Блогийг
англи хэлний хичээлд хэрхэн ашиглах вэ?
Багш сурагчид өөр өөрсдийн блог хаягийг нээснээр түүгээр дамжуулан багш
сурагчид хоорондоо харилцах боломжтой. Жишээлбэл, багш өөрийн блогтоо гэрийн
даалгавар, үнэлгээ, бие даалт гэх мэтчилэн бүхий л мэдээллийг тавьж болох
бөгөөд сурагчид блогоор дамжуулан багшаас мэдээллийг хүлээж авах боломжтой
төдийгүй сурагчид мөн өөрсдийн хийж гүйцэтгэсэн бие даалт зэргээ блогтоо тавьж
бусдаар болон багшаар үнэлүүлж болно.
Блогийн
зорилго:
Блогийг хувь хүмүүс ихэвчлэн үүсгэдэг бөгөөд хүмүүс мөн бүлэг, хамтран
үүсгэдэг байна. Ингэхдээ тэд өөр хоорондоо мэдээлэл солилцох, өөрийгөө
хөгжүүлэх, бусадтай харилцах зэрэг зорилготой байдаг.
No comments:
Post a Comment